Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг угтаж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Гамшиг, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ” сэдвүүдээр үе шаттайгаар танхимын сургалт зохион байгуулж байна.
Сургалтаар гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, гамшиг осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгож байна.

