ӨНЖМӨЛ ШАР ӨВСИЙГ ШАТААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

download-6ulhs8txtbce42csd1ynmq8ji5gjaatbxo0lk4ofigw.jpg

Жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилттай буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Ой хээрийн түймрийн 99% нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Энэ үед хашааны шар өвс шатаах нь ойн түймэр гарах хамгийн өндөр эрсдэл үүсгэдэг. Харин шар өвсөө хадаж авч цэвэрлэх нь хамгийн зөв бөгөөд аюул, эрсдэлгүй арга юм.

Иймд зуслан ногоон бүсэд суурьшиж байгаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хашааныхаа шар өвсөө түүж, хадаж, цуглуулж, зориулалтын хогийн цэгт хаяж, намрын шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

scroll to top