ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ

83414084_607815763484117_5686969969784875997_n.jpg

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чойжин Ламын сүм музейд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ. Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол   Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чойжин ламын сүм музейд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулж ажиллалаа. Тус байгууллагын хувьд VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оржээ. Өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулан он удаан жилийн түүх, соёлын өв ихтэй гал түймрийн эрсдэл өндөртэй газар юм. Байгууллагын нийт 20 ажилтан алба хаагч нар оролцож гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн түвшинг тодорхойлон гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллалаа.

scroll to top