“Хиагт-Алтанбулаг”-ийн хилийн автозамын боомтоор иргэдээ татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд үргэлжилнэ

5f02b92bad0ce-6w816508dgd7a7otjt5sw3ga41cit3rjqb6szr0811c.jpeg

Манай улс энэ сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс дахь иргэдээ татан авахаар болсон. Мөн ОХУ-д байгаа иргэдээ “Хиагт-Алтанбулаг”-ийн хилийн автозамын боомтоор татан авах ажиллагааг өнөөдөр эхлүүллээ.

Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Одоогийн байдлаар 360 гаруй иргэн тус боомтоор хил нэвтрэх эрхээ аваад байна.

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус хилийн боомт дээр ажиллаж, татан авах ажиллагааг удирдан зохион байгуулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top