Гамшгаас хамгаалах мэдлэг олгов

1.jpg

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ногоон бүс дэх зуслангийн амрагч хүүхдүүдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараацай” зусланд амарч байгаа 40 сурагч хамрагдсан байна.

Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр явуулж, гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үер болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, үүсэх шалтгаан, гамшигт өртсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

scroll to top