ГАМШГААС ХАМГААЛАХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

135-2.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр баталсан “2021 оны 9 дүгээр сард зохион байгуулах гамшгаас  хамгаалах сургалтын удирдамж”-ийн хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байрлах 135 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдад халдвар хамгааллын дэглэмийг баримтлан “Гамшиг, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвүүдээр 1.30 цагийн танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгогдов.

scroll to top